Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал эхлээгүй байна

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдсон ч одоо болтол эхлээгүй байна.

Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.  Өчигдөр генерал Ч.Амарболд элэгний хавдар боох хагалгаанд орсон ба эмч нарын зүгээс Ч.Амарболд генералыг 24 цагийн турш  хөдөлгөөнгүй байх ёстой гэжээ.

Яг одоо ШШГЕГ-ынхан Ч.Амарболд, О.Зоригт нарыг албадан шүүх хуралдаанд оролцуулахаар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ирээд байна.

Өнөөдрийн шүүх хурлын талаар шүүгч Ч.Хосбаяртай утсаар холбогдон тодруулахад “Өнөөдрийн шүүх хурал болно. Өмгөөлөгчид томилогдсон учраас татгалзсан ч гэсэн шүүх хуралд оролцох ёстой” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж