Мексикийн шигшээ болон Английн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Хавьер Эрнандес НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) сайн санааны элчээр томилогджээ. Өмнө нь 2004 онд Мексикийн жүжигчин Цезар Коста, 2009 онд Мексикийн дуучин Жулиета Венегас нар ЮНИСЕФ-ийн сайн санааны элч болж байжээ. Харин НҮБ-ийн Мексик дэх бүрэн эрхт төлөөлөгч Сусани Сотоли Чичаритод энэхүү мэдээг дуулгаж, баяр хүргэсэн байна. Ингэснээр 23 настай довтлогчийн хувьд цаашид Мексикийн хүүхэд багачуудын боловсролд зориулж буяны болон хандивын олон үйл ажиллагаанд оролцох юм байна. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Мехико хотын Las Vizcainas сургуульд зочлон зарим сурагчдад коллежид элсэн ороход зориулж эдийн засгийн тусламж үзүүлжээ.
Чичарито ЮНИСЕФ-ийн элч боллоо
Eagle News TV