Зөвлөлдөх уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт эхэллээ

ХХААХҮЯ-ны Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Уулзалт өчигдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Хурлаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн дүрэм, биржийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэлцэх гэнэ. Одоогоор төслийн нэгжийн зүгээс дээрх асуудлаар салбарынхны өмнө нээлттэй хэлэлцүүлэг зохиож байгаа юм байна.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж