Робби Виллиамс охинтой болох гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Робби Виллиамс охинтой болох гэнэ

Дуучин Робби Виллиамс болон түүний эхнэр Аяда Филд нар эцэг эх болж
байгаа гэнэ. Бид охинтой болсон. “Би аав болж байгаадаа үнэхээр их
баяртай байгаа. Би түүнийг хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Миний эхнэр уг нь надад нууцыг одоохондоо битгий задруулаарай гэж
захисан.” хэмээн тэрбээр сэтгүүлчидэд ам алдсан байна. Өдгөө 38 настай
дуучин залуу анхны хүүхэддээ эрчүүдийн спортын тамирчин болгох гэнэ. “Би
түүнд хөл бөмбөг, карата болон бокс зааж өгөх болно.” хэмээн
инээмсэглэн хэлжээ. Жүжигчин Аяда, дуучин Робби нар хоёр жилийн өмнө
гэрлэсэн юм.

Б.Ууганчимэг
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж