Лондонгийн олимп үзэх 10 хүнийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимп үзэх 10 хүнийг шалгарууллаа

Кока-Кола ХХК Лондон Олимп 2012 үзэх 10 хүнийг шалгарууллаа

Кока-Кола компани 1928 оны Амстердамын Олимпоос эхлэн Олимпын албан ёсны түншээр ажиллаж эхэлсэн. Харин М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд 2004 онд Афины Олимпод 4 хэрэглэгчийг, 2008 оны Бээжингийн Олимп 16 хэрэглэгч, харилцагчийг үзүүлж байсан түүхтэй.

2012 оны хувд “Алтын Төлөө хамтдаа” хөтөлбөр 5 сарын 1 нээс орон даяар эхлэсэн бөгөөд, “Уудаг жимсний урамшуулал” хөтөлбөр 3 сарын 10 аас 5 сарын 25 ны хооронд зохион байгуулагдлаа. Эдгээр урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 10 хүнийг шалгаруулан Лондонд болох Олимп үзүүлэх арга хэмжээг 2012 оны 5 дугаар сарын 27нд 16 цагаас Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Киви хамтлаг, Харангын Лхагваа, Өөжгий, Компасс зэрэг хамтлаг ирж ая дуугаа өргөснөөс гадна парк дээр олон сонирхолтой арга хэмжээнүүд болсон юм.

Шалгарсан 10 азтан маань 8 сарын 8нд Англи улсын нийслэл Лондон хотыг зорих бөгөөд Олимпын хөтөлбөрөөс дундаас Монгол тамирчдын тоглолтыг үзэж хөгжөөн дэмжих алтан боломж олдож байгаагаараа тун ч азтай явдал болж байгаа юм.

Азтанууддаа ахин дахин баяр хүргэе

Олимп явахаар шалгарсан хэрэглэгчид:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж