
С.Сэрчмаа сүүлийн үед хүүхдийн уран бүтээл ховордоод байгаа шиг тэдэнд зориулсан тоглоомын талбай хүртэл нэг нэгээрээ цөөрсөөр байгаад сэтгэл зовниж явдаг аж.
Поп дива энэхүү уран бүтээлээрээ дамжуулан хүүхдэд тоглох газрыг нь үлдээе, байгаль дэлхийгээ хайрлья гэсэн санааг илэрхийлсэн гэнэ.
Мөн энэхүү клипэд түүний бяцхан охин Хураа ээжийнхээ хамт цэнхэр дээлээр ижилсэн тогложээ.
“Хүүхдэд бид бөмбөрцгөө өгье” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША