Dragon зарим талаараа “Союз” хөлгийг ардаа орхижээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Dragon зарим талаараа “Союз” хөлгийг ардаа орхижээ

Америкийн сансрын арилжааны тээврийн хөлөг Dragon нь Оросын сансрын салбарыг шинэ сансрын хөлөг бүтээх ажилд нь түлхэц болон шахалт үзүүлэх ёстой гэж “Новости космонавтики” сэтгүүлийн тоймч редактор Игорь Лисов хэлж байна. “Dragon хөлгийг Олон улсын сансрын станцад амжилттай залгасан нь шатлл хөлгийн ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсээд байсан станцад ачаа зөөх талаар Оросын хамаарлаас салах гэсэн америкчуудын албан зорилго нь хэрэгжих босгон дээр ирснийг харууллаа. Ямар ч байсан тэд өөрийн хэсэг хөтөлбөрийг хангамжтай болгож чадав” хэмээн Лисов ярьсныг “Интерфакс” агентлаг дамжуулжээ.

Оросууд одоо харин ОУСС-д хүн хүргэх талдаа монополи хэвээр үлдээд байгаа. “Dragon” хөлгийг бүтээхдээ жолоодлоготой болгох суурийг нь хийж өгсөн. Тийм учраас үүнийг биелүүлэхэд болохгүй гэх газар алга гэж Лисов хэлжээ.

“Dragon” хөлгийг Оросын “Союз” хөлөгтэй харьцуулан үзээд мэргэжилтэн “яаж ч бодоод “Союз” хөлөг бол мэдэгдэхүйц хязгаарлалттай  маш хуучин машин” гэж аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрлөө. Түүний үнэлгээгээр “Dragon” өөрийн зарим  ажиллагаагаа зориулалтаараа Орос хөлгөөс түрүүлсэн байгаа аж. Жишээлбэл, “Союз”-ын ойртох ба залгагдах систем нь маш хуучин. Харин Европын ATV, Японы HTV, Хятадын “Шэньжоу” ба Америкийн Dragon  хөлгүүдэд ийм систем нь илүү орчин үеийнх гэдгийг тэрээр өгүүлж байна.

Хэдэн жилийн өмнөөс “Роскосмос” сансрын шинэ хөлөг бүтээх шаардлагын талаар ярьж байсан ч одоо хүртэл бодит үр дүн гараагүй байгаа. “Dragon хөлгийн амжилт нь бидэнд гараа хумхиад сууж байх ёсгүйг харуулж өглөө. Юу хийх талаараа ноцтой бодох цаг иржээ” хэмээн мэргэжилтэн анхааруулав. Түүний яриагаар бол одоо ямар хөлөг бүтээх зорилгоо тодорхойлох хэрэгтэй болсон байна. “Хөлгийг 2017–2018 онд хэдэн жилийн хугацаатай сансрын станцад илгээж байхаар шинээр бүтээх нь ирээдүйгүй” гэж тэрээр  онцлов. Харин цаашдын тухайлбал 2020 оноос цаашхи ирээдүйгээ харсан байх хэрэгтэй гэнэ.

Олон улсын сансрын станцыг хангах талаар хөтөлбөрийн хамтрагчид гүнзийрүүлсэн давхар хуулбартай байхаар бүтээгдсэн байгаа. Тиймээс ч Америкийн Шатлл, Оросын “Союз”, “Прогресс” хөлгүүдээс гадна станцад европ, япон хөлгүүд залгагдаар төлөвлөгдөн бүтээгджээ.

“Янз бүрийн үүрэг зориулалтын дагуу тэд Олон улсын станцыг хангах бүх салбарыг хангасан. Шатлл ашиглагдахаа больсноос хойш дэлхийд томоохон хэмжээний ачаа буулгах ажиллагаа хоосон үлдээд байна.  Оросын “Союз” сайндаа л хүмүүсийн хамт 50-150 кг ачааг авчирч чадна. Тиймээс ачаа зөөх үүргийг “Dragon”  гүйцэтгэнэ” гэж Лисов үзлээ. Dragon  тойрог замаас гурван тонн хүртэл ачааг буулгаж чадах чадалтай ажээ. Мөн уг хөлөг битүүлэгдээгүй ачааг станцад хүргэж чадна. Японы HTV хөлөг бас ийм ачааны бүхээгтэй. Тиймээс америкчууд энэ хоёр гол үүргийн орлуулалтыг уг хөлгөөр гүйцэтгэх ажиллагааг сэргээж байна.

Баасан гаригийн хэвлэлийн мэдээгээр ОУСС-д байгаа Америкийн сансрын нисгэгч Дональд Петит алсын зайн SSRMS төхөөрөмжийн тусламжтайгаар станцад ойртон ирсэн “Dragon” гэх хувийн сансрын хөлгийг станцын залгах төхөөрөмжид авчран автоматаар бэхлүүлэн залгажээ. Тавдугаар сарын 22-ны өдөр сансрын хувийн “Dragon” хөлөг олон улсын станцын зүг замд гарсан юм. АНУ-ын сансар судлалын “NASA” агентлагийн тэргүүн Чарльз Болден энэ үйл явдлыг сансрын эзэмших “шинэ эриний” эхлэл гэж нэрлэв. Одооноос NASA нь сансрын ойрын зайн нислэгийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлэн өөрсдөө урт хугацааны хөтөлбөрийн хөрөнгө хуримтлуулах, үүнд бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж байна. “Роскосмос” агентлаг ачааны “Прогресс хөлөг үйлдвэрлэдэг “Энергия” корпорацийн ачааллыг бууруулан шинэ сансрын тээгч бүтээхэд “Dragon” хөлгийн нислэг тус болно гэж мэдэгдлээ.

Америкийн сансрын хувийн хөлгийн нислэгийг төлөвлөсөн байсан 2011-ны сүүлчээс техникийн шалтгаанаар олон удаа хойшлуулж байв. Dragon хөлгийн нислэгийг Falcon-9 тээгч ба Dragon хөлгийг үйлдвэрлэгч хувийн SpaceX компани ба АНУ-ын сансар судлалын үндэсний агентлагийн хооронд байгуулсан 278 сая ам.долларын үнэтэй гэрээний дагуу бүтээсэн.

Үзүүлэх нислэг амжилттай болсон тохиолдолд SpaceX агентлагтай 1,6 тэрбум долларын гэрээ хийн станцад 12 удаагаас багагүй нислэг хийх ажээ. Dragon нэг удаагийн нислэгээр станцад зургаа хүртэл тонн ачаа хүргээд эргээд гурван тонн ачааг авчирна. Апрат, тоног төхөрөмж зөхөөд бүтүүлэгдсэн ачааны 10 шоо метр, битүүлэгдээгүй ачааны 14 шоо мерийн багаамжтай бүхээг байгаа ажээ.

Казахстан Орост саад хийж байна

 
Орос энэ зун төлөвлөсөн сансрын гурван нислэгийг  гүйцэтгэж чадахгүйд хүрч байна. “Союз” зөөгч пуужингийн нэгдүгээр шатны хөдөлгүүр нь Казахстаны нутагт унадаг учраас Астана эдгээр нислэгт зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.

“Казахстаны тал зөвшөөрөл өгөхгүй байгаагаас дэлхийн тойрог замд гаргах Оросын гурав, гадаадын дөрвөн хиймэл дагуул ээлжээ хүлээж байна” гэж орос мэргэжилтнүүд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр тавдугаар сарын 23-нд хөөргөх ёстой байсан Европын цаг уурын MetOp-B аппарат цагтаа нисч чадсангүй. Үүний зэрэгцээ Оросын “Канопус-В” ба МКА-ПН1, Белорусийн БКА, Канадын ADS-1B, Германы TET-1 ба Оросын  “Ресурс-П” аппаратууд Казахстаны хоригт ороод байгаа гэнэ. Эдгээр хиймэл дагуулыг нарны синхрон гэх тойрог замд гаргахын тулд зөөгч пуужинг хойд зүгт харавдаг. Пуужингийн эхний хөдөлгүүр нь Казахстаны Кустанай ба Актюбинскийн районд унадаг учраас Казахстан тэдний нислэгийг зөвшөөрөхгүй хойш тавьж буй.

Казахстан нь өөрийн сансрын хөлөг хөөргөх талбайгүй болсон Орост ийнхүү саад тавьж байгаа нь анхных биш. Гэхдээ одоо Оросын барьж байгаа Восточный гэх сансрын хөлөг хөөргөх талбай долоон жилийн дараа ашиглалтад орох ажээ. Одоо оросууд ихэнх нислэгээ Байконурын сансрын хөлгийн талбайгаас хөөргөн түүнийг жилдээ 115 сая ам.доллараар Казахстанаас түрээсэлдэг. Мөн байгууламжийн ашиглалтад жилдээ 50 сая ам.доллар гаргадаг ажээ. 2030 он гэхэд бүх нислэгийн 90 хувийг  Плесецк ба Восточный гэх сансрын хөлөг хөөргөх талбайгаас хийдэг болно гэж Орос найдаж байна.  Байконурааснислэгийн зөвхөн 10 хувийг гүйцэтгэх гэнэ. Одоо Орос өөрийн нутгаас нислэгийн 25 хувийг хийж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж