”Хөвсгөлийн түймрийг унтрааж хүчрэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

”Хөвсгөлийн түймрийг унтрааж хүчрэхгүй байна”

Улсын хэмжээнд он гарсаар 17 аймгийн 78 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.

Өнөөдрийн байдлаар хэдэн аймгийн нутагт ой, хээрийн түймэртэй байгаа
талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч
Н.Нямхорлоогоос тодрууллаа.



-Хэдэн аймгийн нутагт ой, хээрийн түймэртэй байна. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

. -Хөвсгөлд дөрвөн түймэр цурманд, хоёр түймэр асч байна. Архангайд нэг,
Булганд хоёр, Сэлэнгэд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд гарсан түймрийн тархалт их
учраас унтрааж хүчрэхгүй байна.

-Тэнд хэчнээн хүн ажиллаж байна. Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээ авах уу?
-Хөвсгөл рүү ажлын хэсэг явсан. Түймэр унтраахаар 789 хүн ажиллаж байна.
Эдгээрээс 500 гаруй нь нутгийн иргэд байгаа. Түймэр унтраахад оролцсон
хүмүүст урамшууллын мөнгө өгдөг. Иргэд идэвхтэй оролцож байгаад баярлаж
байгаа. Үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч байна. Одоо асч байгаа
түймрүүдийг унтраахын тулд үүлэнд зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг
хангаж байна.

-Түймрийн улмаас мал, амьтан үрэгдсэн үү?
-Одоогоор мал, амьтан үрэгдсэн зүйл мэдэгдээгүй байна. Аврагчид айлуудыг
нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Галын тархалтын хэмжээг
тогтоогоогүй.

Хүмүүс зөвшөөрөлгүй ногоон бүсэд зорчиж байгаагаас ой, хээрийн түймэр их
гарч байна. Ногоон бүсэд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын
15-наас аялж зугаалахыг хориглодог. Гэтэл иргэд дээрх захирамжийг дагаж
мөрдөхгүй байна.

О.Эрдэнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж