Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны орчим нутаглаж байгаа малчин н.Партизаны хотонд болон мөн сумын Зосын холбоо гэдэг газар хаваржиж байгаа малчин н.Энхбаатарын хотонд галзуу өвчин гарсан учраас энэ сарын 18-ны өдрөөс сумын засаг даргын захирамж гарч хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байжээ. Харин хязгаарлалтын дэглэмийг сахиулах хугацаанд дахин мал өвчлөөгүй тул энэ сарын 23-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж