APPLE-ийн 3 дахь дэлгүүр 4-р хороололд шинээр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

APPLE-ийн 3 дахь дэлгүүр 4-р хороололд шинээр нээгдлээ

APPLE брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Бодь Электрониксийн 3 дахь дэлгүүр Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний төвүүд хамгийн ихээр төвлөрсөн 3, 4-р хороололд шинээр нээгдлээ.

APPLE-ийн сүлжээ дэлгүүрүүд ENTERA нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинээр нээгдсэн салбарын хувьд iPhone, iPad-ний хамгаалалтын гэр, кэйс, дагалдах хэрэгслүүдээр төрөлжсөнөөрөө онцлогтой. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол үндэсний бүжиг, урлагийн тоглолт болон хүрэлцэн ирсэн зочдын дунд сугалаанытохиролтааруулж IPOD-ний эзнийг тодруулсан юм.

Тус дэлгүүрээс та гацалт болон вирус гэсэн ойлголт огт байдаггүй, гэр бүлийн хэрэгцээнээс эхлээд таныг гялалзсан амжилт өөд хөтлөх компьютер, нөүтбүүк болон таны хайртай iPhone, iPad-ийг гадны механик гэмтлээс сэргийлэх, өвөрмөц шинэлэг загвар дизайн бүхий төрөл бүрийн гэрүүдээс сонголтоо хийж болох аж.

Манай хэрэглэгчид хуурамч бүтээгдэхүүнийг баталгаагүй газраас худалдан авч өөрсдийгөө эрсдэлд оруулах тохиолдол олонтаа тохиолддог. Тэгвэл та бүхнийг шинэхэн нээгдсэн APPLE-ийн албан ёсны дэлгүүрээр нь үйлчлүүлээд үзэхийг зөвлөж байна.

Шинээр нээгдсэн ENTERA дэлгүүрийн “Хороолол” салбарт урамшуулалтай, бэлэгтэй худалдаа үргэлжилж байна.

Хаяг:4-р хороолол Номин Их дэлгүүрийн замын эсрэг талд Начин заан төвийн хажууд APPLE-ийн Энтера дэлгүүр.

Харилцах утас: 361724

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж