Microsoft-ын гүйцэтгэх захирал Стив Балмер ажилдаа 80 инчийн “таблет” ашигладаг тухай Wired сайтанд өгсөн ярилцлагандаа компанийн дэд ерөнхийлөгч Фрэнк Шоу “ам алдсан” байна.
Энэ төхөөрөмж Балмерын ажлын өрөөний хананд өлгөөстэй байдаг бөгөөд Windows 8-ын удирдлагаар ажилладаг тухай Шоу ярьжээ. Аварга “таблет” Балмерын хувьд үүрэн утас, тэмдэглэлийн дэвтэр, бичгийн самбар аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн Microsoft-ын босс үүгээр мэйлээ шалгадаг юм.
Балмерын “таблет” тун удахгүй худалдаанд гарна гэж Шоу нотолж байна. Шинэ төхөөрөмж бизнес хэрэглэгчдэд чиглэсэн, харин үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.
“Таблет”-ыг хэн үйлдвэрлэсэн нь бас нууц хэвээр байна. CES 2012 үзэсгэлэн дээр Sharp 80 инчийн Aquos Board мэдрэмтгий дэлгэц толилуулсан хэдий ч Балмерын төхөөрөмж өөр компанийх бололтой.
Microsoft бизнесийнхний орчинд том хэмжээний мэдрэмтгий дэлгэц ашиглах санааг аажим аажим түлхсээр байгаа юм. Тэд Samsung-тай хамтарч Microsoft Surface хэмээх “мэдрэмтгий ширээ” гаргаж байгаа билээ. Ширээний тавцан нь 30 буюу 40 инчийн хүрэлцэх мэдрэмж бүхий дэлгэц юм.
Эх сурвалж: Wired