Тэд энэ сарын 30-нд “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд “Мөнх хөх тэнгэр мину” цомгоо хүлээн авсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм.
Уг хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлэтн Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Г.Энхбаяр, “New Star” студийн продюсер, Соёлын тэргүүний ажилтан С.Гантөр, “New Star” студийн захирал Л.Энхмандах, дууны найруулагч Б.Ядамсүрэн, “Лемон” студийн найруулагч Х.Лхагвасүрэн болон цомгийн эзэд болох “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн оролцон мэдээлэл хийх юм. Мөн тэд ирэх зургадугаар сарын 9-нд “Мөнх хөх тэнгэр мину” цомгийнхоо нээлтэд зориулсан тоглолтоороо үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар болсоноо дуулгасан юм. Уг тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа гэнэ
“Дээд тэнгэрийн оддыг газарт буулгаж дуулна /Х.Лхагвасүрэн/
Дээдсийн алтан сүнсийг эргээд төртөл хурайлна /С.Амармандах/
Дэндүү зөөлөн аялгуугаар, дэлхийг аргадана /Т.Дэлгэрмөрөн/…” хэмээсэн ах дүү гуравын цомог худалдаанд гарахад бэлэн болжээ.