УИХ-ын дарга дахин захирамж гаргана

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга дахин захирамж гаргана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Их Хурлын чуулганыг 2012 оны тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр завсарлуулахаар Д.Дэмбэрэл дарга захирамж гаргаад байгаа билээ. Энэ хугацаа хоёр хоногийн дараа дуусна. УИХ-ын даргын захирамжийн хугацаа дуусахаар чуулган хуралдах уу гэсэн асуулт гарч ирж байна.

Тэгвэл зургадугаар сарын 1-нээс чуулган хуралдахгүй бөгөөд сонгууль өнгөртөл чуулганыг завсарлуулах тухай захирамжийг УИХ-ын дарга дахин гаргана гэж эх сурвалж хэлж байна. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж