Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлнэ. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс шүүгдэгчдэд энэ сарын 17-нд тус бүр нэг өмгөөлөгч томилсон байгаа. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нар томилогдсон.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өчигдөр генерал Ч.Амарболд элэгний хавдар боох хагалгаанд орсон. Эмч нарын зүгээс Ч.Амарболд генералыг 24 цагийн турш хөдөлгөөнгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа тул түүний хувьд шүүх хуралд очихгүй гэдэг нь тодорхой болсон.
Цагдаагийн экс дөрвөн дарга бүгд автоматаар томилсон өмгөөлөгчидөө түдгэлзүүлэхийг Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсэн байгаа юм.
Өмгөөлөгч Б.Баяр Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг өмгөөлөхөөс татгалзсан.

Д.Жаргалсүрэн