Сансрын технологийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Сансрын технологийг дэлгэнэ

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ICT Expo үзэсгэлэн яармагийг “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвээр тавдугаар сарын 29, 30-нд “Blue Sky” цамхагт зохион байгуулахаар боллоо. Форум өнөөдөр 9.00 цагт эхэлсэн бөгөөд Монгол, Япон улсын сансрын технологийн салбарын 15 судлаач эрдэмтэн, нийт 200 орчим төлөөлөгч оролцож байна. Харин үзэсгэлэн 11.00 цагт эхлэх ба Япон Улсын сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын 10, Японы 7 байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж