Германы Мюнхен хотноо буудлага спортын Дэлхийн цомын энэ оны гурав дахь тэмцээн болж өнгөрлөө. Урд шөнө манай гар бууны бүсгүйчүүд 10 метрийн төрөлд хүч үзсэн бол Н.Баяраа, Ч.Нарантуяа нар урт бууны төрөлд ончоо үзжээ. Энэ удаа манайхан дахиад шигшээд шалгарч чадсангүй. О.Гүндэгмаа 45-р байранд орсон бол Ц.Мөнхзул 72-р байр эзэлсэн байна. Харин урт бууны төрөлд хүч үзсэн Н.Баяраа 74-р байр, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар урдчилсан буудалтанд 43, 44-р байр, эмэгтэй тамирчин Ч.Нарантуяа 50 метрийн гурван байрлалын буудлаганд 36-р байр тус тус эзэллээ. Тэд 5 сарын 31-нд эх орондоо ирэх юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.