ОХУ-ын Хабаровск хотноо хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоод ирсэн манай ширэн бээлийтнүүд ирсэн даруйдаа багаараа Булган аймгийн нутагт орших Сэлэнгэ баазад бэлтгэл хийхээр морджээ. Тэд олимп хүртэл тэндээ бэлтгэл хийх юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.