Туялзуур сэлэмний лигийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний лигийн аваргууд тодорлоо

Олимпийн наадмын хамгийн хүндтэй төрлүүдийн нэг, бүх олимпийн наадамд оролцсон дөрөвхөн төрлийн нэг бол туялзуур сэлэм. Монгол хөгжөөд удаагүй байгаа уг спортын “Хар хорум” анхдугаар лигийн тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, аваргаа тодрууллаа. Шилдэг 16 сэлэмчин хоѐр сарын турш өрсөлдсөн бөгөөд шөвгийн дөрөвт үлдсэн Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Цэнгэл, Б.Батхүлэг нар Үндэсний соѐл амралтын хүрээлэнгийн их тайзнаа тулалдаж, аваргаа тодруулсан юм. Хагас шигшээд Б.Баттөмөр Б.Батхүлэгийг 2-0 (15-3, 15-9)-ээр, Б.Батхүлэг Б.Цэнгэлийг 2-1 (15-6, 9-15, 15-6)-ээр тус тус ялжээ. Аваргын төлөө улсын аварга Б.Баттөмөр Б.Батхүүг мөн л илт давуу ялснаар анх удаагаа зохиогдсон “Хар хорум” лигийн тэмцээнд түрүүллээ гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж