“Очир алмазан” гэх баяр Их Британид ирэх сарын 2-5-нд дөрөв хоног үргэлжилнэ. Урт хугацаатай амралт-баярын өдрүүд эдийн засгийн хямралтай оронд сайнаар нөлөөлөхгүй гэж эдийн засагчид хэлж байгаа ч британичууд Елизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойг өргөн тэмдэглэх дуртай байна.
Их Британийн орон нутгийн засаг захиргааны эвсэл мэдээлэхдээ баярын арга хэмжээгээр янз бүрийн арга хэмжээ зохиоход гудамж замыг хаалгах 9,5 мянган өргөдөл ирсэн ба том баяраар гудамжуудыг хаадаг гэнэ. Ойн баярын өмнө YouGov компанийн явуулсан санал асуулгаар Английн хүн ам энэ баярыг хийлгэх дуртай байна. Харин Шотландад бүс нутгаа Англи тусгаарлах хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Английн хүн амын 80 хувь орчим нь хатан хаан тэдэнд англи хүн гэх бахархлыг төрүүлдэг гэсэн бол шотландчуудын 41 хувь орчим нь түүнийг дэмждэг.