Хэдэн арван эмэгтэйчүүд, хүүхэд эрэгтэйчүүд их бууны ба танкийн буудлага мөн ойрын зайнаас буудсан галт зэвсгийн галд өртөн зэрлэг харгислалаар амиа алдсан НҮБ-ын ажиглагчдын дүгнэлтийг гурван цагийн турш зогссон хуралдааны дараа гаргасан Аюулгүйн зөвлөлийн мэдэгдэлд энгийн хүмүүсийн эсрэг ийм хүчирхийлэл хэрэглэх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу Сирийн авсан үүргийг зөрчсөн хэрэг гэж үзэв. Уг мэдэгдлийг АЗ-ийн 15 гишүүд бүгд дэмжсэн байна. Гэсэн ч Оросын төлөөлөгч Александр Панкин энэ хоморголон устгасан хэрэг нь өдөөн хатгалага байж магадгүй гэсэн байна. Мөн тэрээр гадаадын тусгай албаныхан энд оролцсон байхыг үгүйсгэсэнгүй.
НҮБ-ын тодруулсан мэдээгээр амь үрэгдэгсдийн долоо нь эмэгтэй, 49 нь хүүхэд байжээ.