Г.Намсрайжав харцагыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Г.Намсрайжав харцагыг шүүх хурал өнөөдөр болно

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүгчээр Д.Хуланхүү оролцох юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо хүнд гэмтэл авчээ. Эрүүгийн хуулийн 230.2-т төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.

                                        Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж