Жижиглэн худалдааг татвараас чөлөөлөх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Жижиглэн худалдааг татвараас чөлөөлөх ёстой гэв

УИХ-ын даргад Д.Ганхуяг, С.Бямбацогт,
Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тосны
бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтворжуулахад чиглэсэн Онцгой албан
татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
өргөн барив. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд нь ОХУ-ын
Роснефть компани болон бусад компаниудаас Төвийн чиглэл, Эрээнцав,
Улаангом боомтоор дараа сард нийлүүлэх А-80, А-92, дизелийн түлшний
хилийн үнийг ам.доллараар авч, тухай үеийн ам.долларын ханшаар үржүүлэн
төгрөгөөр гаргаж, уг төгрөгөөр тооцсон хилийн үнээс таван хувиар гаалийн
татвар төлдөг байна. УИХ-ын 2009 оны нэгдүгээр сарын 16-нд баталсан
“Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар
автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос
хамааруулан хөнгөлөлттэй онц­­гой албан татваруудыг ногдуулдаг байна.
Тухайлбал, 2011 оны 166-р тогтоолоор Гаалийн албан татвар, Онцгой албан
татварын хэмжээг 2011 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс 0 хувиар, 2011
оны 248-р тогтоолоор дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг нэг
тонн тутамд 100 мянган төгрөгөөр, бусад автобензины татварын хэмжээг
2011 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 0 хувиар тус тус
тэглэж, татварын хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд төрөөс хөнгөлөлт
үзүүлж ир­сэн нь компаниудын орлого, ашигт сайн дэмжлэг болж байгаа.
Гэхдээ энэ хэлбэрийн хөн­гөлөлтийг өөрчилж бөөний болон жижиглэн
худалдааг салган, зааглаж, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний
үнийн хэлбэлзлээс хамаарч зөвхөн жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд
Онцгой албан татварын хөнгөлөлтийн зохи­цуу­лалтыг хийх нь зохистой
байна хэмээн хуулийн төслийг санаачлагч гишүүд үзэж байгаа­гаа УИХ-ын
даргад илэрхийлж байлаа. Ингэснээр шатахууны жижиглэнгийн борлуулалтанд
өрсөлдөөн бий болж, шата­хууны жижиглэнгийн үнэ хямд, тогтвортой байх
нөхцөл бүр­дэнэ гэж хууь санаачлагчид онцолсон. Харин энэ хуулийн
төс­лийг батлах эрх нь дараагийн УИХ буюу 2012 оны сонгуульд ялагчид
батлах юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж