2012 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31-нд зарим нутгаар, 6-р сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст дулаарна.