Москва хотын “Третьякийн галерей”-д үргэлжиж буй шатрын дэлхийн аварга цолын төлөөх тулаан онц сонирхолтой үедээ ирлээ. Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд, Израилын их мастер Борис Гельфандын 10, 11 дүгээр тойргийн тоглолт тэнцээгээр өндөрлсөнөөр нийлбэр дүн 5.5:5.5 болов. Их мастерууд 11 өрөг тоглохдоо бие биеэ нэг хожиж, үлдсэн есөн тоглолтод нь тэнцсэн юм. Сүүлчийн буюу 12 дугаар өргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд цагаанаар тоглох нь Анандын цолоо хамгаалах магадлалыг өндөрсгөж байна. Хэрвээ сүүлчийн өргийн дараа ялагч тодрохгүй бол 2012 оны дэлхийн аварга шалгаруулах шатарчны нэрийг түргэн тоглолтоор эцэслэх юм.
Д.НАНЖИД
“ӨДРИЙН ШУУДАН” сонин