
ОУХМ С.Бат-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордож, тавдугаар сарын 19-ний өглөө “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн уулчдын хамт Эверестийн оргилд гарсан юм. Түүний Эверестийн оргилыг эзлэх түүхэн авиралтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб дэмжиж, “Монголия Экспедишн” компани зохион байгуулжээ.
Б.МАРАЛ