Ц.Мөнхзул нэг оноо дутлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзул нэг оноо дутлаа

ХБНГУ-ын Мюнхен хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн үргэлжиж байна. Монголчуудын найдлага тавьж байсан эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн дасгалд манай хоёр тамирчин онч сорьсон ч шигшээ буудлагад хараахан шалгарч чадсангүй. Урьдчилсан буудлагад ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор 10, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 581 оноогоор 13 дугаар байр эзэллээ. Шигшээ буудлагад шалгарсан найман тамирчны зургаа нь 583 оноотой байв. Энэ дасгалд 79 тамирчин өрсөлдсөнөөс “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга Чэнь Ин /791,4 оноогоор/ алт, Францын Селин Гобервилле /789,6/ мөнгө, Чехийн Ленка Марушкова /787,3/ хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин, Герман улсын иргэн Д.Мөнхбаяр /781,6/ долдугаар байрт орсон юм.

Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд 80 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ-ын Ван Вейи 704,0, Беларусийн Сергей Мартинов 702.1, Италийн Марко Де Николо 701.8 оноогоор медальт байр шалгарлаа. Харин ОУХМ Н.Баяраа /592 оноо/ 47, Б.Бишрэл /588/ 72, Х.Бямбабаатар /585/ 75 дугаар байр эзэлжээ.

Д.НАНЖИД

“ӨДРИЙН ШУУДАН” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж