Касабланкад эсэргүүцлийн жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Касабланкад эсэргүүцлийн жагсаал болов

Мороккогийн хамгийн том хот Касабланка хотын гудамжинд Засгийн газраа эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн жагсчээ. Үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулсан энэ цуглаан нь шинэ Засгийн газар нэгдүгээр сард байгуулагдсанаас хойш болж буй томоохон жагсаал юм. Эдгээр хүмүүс ерөнхий сайд Абделила Бенкираныг амласан өөрчлөлт шинэчлэлтээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан байна. Мороккогийн хаан 4-р Мухаммед Бен Аль Хассан өнгөрсөн жил болсон “Арабын хавар” эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрийн эрх мэдлээ хумьж, өөрчлөлт шинэчлэлт явуулна хэмээн амласнаар зогсоож чадсан. Өнгөрсөн 11-р сард Шударга ёс, хөгжлийн нам засгийн газрын үйл ажиллагааны талаар иргэдээс санал асуулга явуулахад бичиг үсэг тайлагдаагүй иргэдийн тоо, ажилгүйдэл их, улс орон ядуу байна, Засгийн газрын бодлого хэрэгжээгүй тасалдсан гэж үзжээ. “Энэ жагсаалд 50000 гаруй хүн оролцсон ба тэд Засгийн газрыг нийгмийн сөрөг үзэгдлийн талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаж байгаа” гэж сөрөг хүчний тэргүүн Хассан Тарик мэдээлсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж