Синди Кроуфордын анхны нөхөр

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Синди Кроуфордын анхны нөхөр

Нэр: Ричард Гир
Бүтэн нэр: Ричард Тиффени Гир
Төрсөн он сар өдөр: 1949-8-31
Төрсөн газар: АНУ Фенсилваниа муж Филаделфиа
Өндөр: 1,79см
Нас: 59/2008/
Мэргэжил: жүжигчин, продюсер
Эцэг эх: Хомер Жорж Гир /даатгалын ажилтан/, Дорис Анна /Хувиараа ажил эрхэлдэг/. Гурван эгч нэг ахтай.

Анхны эхнэр:
Синди Кроуфорд. Тэд Энэтхэг улсад нэгэн загварын шоун дээр танилцаж,
Ричард шууд л түүнтэй болзоо тогтоосон аж. Ингээд Ричард 16 насаар дүү,
нэрт загвар өмсөгч бүсгүйтэй 1991-12-12нд гэрлэжээ. Гэвч тэдний хамтын
амьдрал дөрөвхөн жил үргэлжлээд л дуусгавар болов. Учир нь Ричард бурхан
шүтээн гэхээр л хамаг бүхнээ зориулж гэрийн бараа харахгүй байснаас
гадна маш хартай тэрээр Синдиг цаг үргэлж цагдаж хорьдог байв. Энэ бүхэн
залуу бүсгүй залхааж, цөхрүүлсэн нь тодорхой. 1993 онд Синди,Ричард нар
хамгийн тачаангуй хосуудаар шалгарч байсан юм.
Одоогийн эхнэр: Кери Ловел жүжигчин. Тэд 2002 онд гэрлэж, нэг хүүтэй бол өнөөг хүртэл хамт амьдарч байгаа.
Хүүхэд: Хомер Жемес Жим /2000 онд төрсөн/
Алдарын эхлэл: 1977 онд “Ноён Гүүдбарыг хайж байна” киноны Тони ЛО Порто дүр
Боловсрол: Умард Syracuse central дунд сургууль Массачусеттс их сургуулийн философи ба драмын анги.
Гарал угсаа: Америк
Нүдний Өнгө: Хар хүрэн
Үсний өнгө: Саарал
Шашин: Будда. Тэрээр-р Далай  ламтай уулзаж, байнга Энэтхэг, Төвд зэрэг буддын шашинт улсуудаар аялдаг.
Арьсны өнгө: Цагаан
Тоглосон нэр хүнд бүхий кино:
“American Gigolo” 1980, “Хөвөнгийн клуб” 1984, “An officer and
gentleman” /тус кино нь гарсан даруйдаа 100 сая долларын ашиг олж олныг
гайршруулсан байна/ , “Хөөрхөн хүүхэн” 1990, “Чикаго” мюзикл, “Ноён
Жонс”, “Огтлолын цэг” 1994, “Цөөвөр чоно” 1997, “Улаан булан”, “Оргодол
сүйт бүсгүй”1997,  “Нью-Йоркийн намар” “Урвагч”2002,  “Бүжиглэцгээе”,
“Наргиан” 2007, “Үдэшлэгийн ангууч”, “Би тэнд байгаагүй” зэрэг уран
бүтээлүүд болно.
Холбоотой байсан хүүхнүүд:
Силвиа Мартинс, Туна чов, Суйсан Сарандон, Ума Турман, Жулия Робертс
/тэд “Хөөрхөн хүүхэн”, “Огодол сүйт бүсгүй” кинонд цуг тоглосон/,
Элизабет Ноттоли, Барбара Стрейсэнд, Диана Рос, Довн Стил, Финилоф
Милфорд гээд олон бий.

Шагналууд:

1979
онд Donatelo шагнал, 1991 онд “Хөөрхөн хүүхэн” киногоороо алтан
бөмбөрцөг, 1994 ондЭммийн шагналд тус тус нэр дэвшиж байжээ. 1997 онд
“Хүмүүс” сэтгүүлд “Тачаангуй залуу”-аар, 2003 онд “Чикаго” киногоороо
Алтан бөмбөрцгийн эзэн, 2005 онд “Бүжиглэцгээе” киногоороо teen choice
шагналд нэр дэвшсэн, 2006 оны шилдэг залуу, 2007 онд Dknkstia шагнал
хүртжээ.

Хүмүүнлэгийн үйлс:
Ричард Энэтхэг улсад ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулахад том хувь нэмэр
оруулж, энэ өвчнөөс хэрхэн хамгаалах талаар мэдээллийг хүргэж чадсан.
1999 онд тус улсад “Гир” гэх өөрийнхөө нэрээр ДОХ-ын эсрэг сан
байгуулжээ. 2007 онд ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд оролцож байхдаа
Болливуудын жүжигчин Шилфэ Шеттийг хэд хэдэн удаа хүзүү, хацар дээр нь
үнссэн нь нэлээд шуугиан тариад амжсан байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж