Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 109 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын албанд өнгөрсөн долоо хоногт 643 хүн үйлчлүүлснээс бэлгийн замаар дамжих халдварын 59 тохиолдол илэрч, эмчилгээ хяналтад орсон байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 590 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 200 гаруй нь гахайн хавдраар өвчилжээ.
Д.Жаргал