
Түүнчлэн Турк Улсын санаачлагаар “Олон улсын Цагдаагийн академиудын холбоо” /INTERPA/-г байгуулж манай улсын Цагдаагийн Академи тус байгууллагад гишүүнээр элсэж 2003 онд Туркийн Цагдаагийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Одоо хоёр улсын цагдаагийн байгууллага нь улс дамнасан мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллаж, Турк улсад зохион байгуулж буй олон улсын арга хэмжээ, сургалтанд Монгол улсын цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцохоор болсон байна.
Д.Жаргалсүрэн