Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

Хичээл сурлага, нийгэм, соёл, урлаг, спортын салбарт амжилт гаргаж үеийнхнийгээ манлайлсан нэр бүхий 49 хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос шагналаа гардаж авлаа.

“Монголын шилдэг хүүхдүүд”-ийг Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төв, Хүүхдийг дэмжих “Тулах цэг” сан хамтран тусгай болзлын дагуу нийслэл, хөдөө орон нутгаас шалгаруулсан байна. Шадар сайд М.Энхболд шагналыг нь Төрийн ордонд гардуулахдаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон хувиасаа баяр хүргэж, хичээл сурлагын амжилт хүсэн ерөөлөө. Мөн шилдэгээр тодорсон хүүхдүүд бусдыгаа манлайлан, нэр төрөө өндөрт өргөж, улс, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах иргэд болно гэдэгт итгэлтэй байна гэв.

http://www.pmis.gov.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж