“Univers Best Songs”-ын гала тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Univers Best Songs”-ын гала тоглолт болно

“Univers Best Songs” наадмын гала концерт энэ сарын 29, 30-нд  “UB palace”-ийн концертийн их танхимд болох ажээ. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ. Тус наадмыг UBS телевизээс “Өмнөө зорилготой өөдрөг амьдарцгаая” уриатайгаар дөрөв жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэгдүгээр байрт шалгарсан оролцогч гадаадын нэг орноор аялж, тоглолт үзэхээс гадна таван сая төгрөгөөр дуу бичүүлэх эрхтэй болох юм. Мөн мэргэжлийн студид клип хийлгэх, “World Korea” группийн урилгаар БНСУ-ын “Конг Жү” урлагийн дээд сургуульд дуртай мэргэжлээрээ суралцах зэрэг эрхийн бичгээр шагнагдах ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж