Ч.Амарболд өнөөдөр хагалгаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд өнөөдөр хагалгаанд оржээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.  Нарийн мэргэжлийн шинжилгээгээр хошууч, генерал Ч.Амарболд  элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байна. Тиймээс өнөөдөр 13.00 цагт түүнд элэгний хорт хавдар боох хагалгаа хийжээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарыг маргааш /V.29/-ны 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр товлогдсон байгаа. Эмч нарын зүгээс Ч.Амарболд генералыг 24 цагийн турш  хөдөлгөөнгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа тул түүний хувьд шүүх хуралд очихгүй гэдэг нь тодорхой болов.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж