Нөөц төлөвлөгөө гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Нөөц төлөвлөгөө гаргав

Ямар нөхцөл байдал үүссэн үед гар ажиллагаанд шилжих, мэдээллийн тасралтгүй ажиллагааг хангахад  зайлшгүй  ямар арга хэмжээ авах асуудал өнөөдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдааны гол сэдэв байв. Цахилгаан хангамж тасарч, түүнийг сэргээх, бусад нөөц эх үүсвэрээс хангах боломжгүй, гарын хурууны хээгээр адилтган баталгаажуулах техник хэрэгсэл, сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй программ хангамж ажиллагаагүй болох тэдгээрт гэмтэл, саатал гарах  зэрэг  нөхцөл байдал үүссэн тохиолдолд гар ажиллагаанд шилжих бөгөөд мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулахад ямар арга хэмжээ авах, хэн хариуцах талаар тодорхой тусгасан журмын төслийг хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Үүнээс гадна сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зарим гэрээт ажлыг гүйцэтгүүлэх ажлын явцын талаар СЕХ-ны гишүүдэд танилцуулж, зарим тойргийн хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж