Хошин урлагийн “Шинэ үе” продакшн хүүхэд багачуудад зориулан шинэ уран бүтээлээ дэлгэх гэж байна. Тэд Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийг тоглохоор болжээ. Тус продакшны найруулагч н.Энхээ, жүжигчин Г.Ундармаа нар Л.Лхасүрэн багшийн гарын шавь нар бөгөөд энэхүү жүжгийг тайзнаа тавих санаачлагыг гаргажээ. Жүжгийг “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд найруулж байгаа бол хөгжмийг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр бичиж, зураачаар СУИС-ийн театрын зураачийн тэнхимийн багш С.Эрдэнэбаатар ажиллажээ
“Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжиг өнөөдрөөс МҮЭСТО-нд үзэгчдийн хүртээл болж, зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Г.Даша