Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласаны үр дүнд 57 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлжээ. Тус өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулах хэрэг хоёр, хулгайн 18, булаах хоёр, танхайрах 14, дээрэмдэх нэг хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 51 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 383 хүнийг эрүүлжүүлсэн байна.