Монгол-Тайванийн бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Монгол-Тайванийн бизнес уулзалт болно

Монгол-Тайванийн бизнес уулзалт МҮХАҮТ-д тавдугаар сарын 31-нд 09.30 цагт болох ажээ. Уг бизнес уулзалтыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Тайванийн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулах юм. Энэ нь хоёр орны бизнес, худалдааг өргөжүүлэх, талуудын хөрөнгө оруулалтыг татах, шинэлэг шийдлүүдээ хуваалцах зорилготой. Бизнес уулзалтад Тайванийн талаас мэдээллийн технологи, гоо сайхан, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  машин, тоног төхөөрөмж, хүнсний болон барилгын материалын чиглэлийн нийт 30 гаруй компани оролцох бол Монголын талаас “Сонгодог шийдэл” хэвлэлийн компани, “Макс” групп, “Протон” групп зэрэг компаниуд бүртгүүлжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж