Голомт банкны салбар сүлжээ өргөжсөөр

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Голомт банкны салбар сүлжээ өргөжсөөр

Санхүүгийн супермаркет Голомт банк харилцагчиддаа хүргэх үйлчилгээгээ улам ойртуулж 21-р хорооллын “Жавхлант” худалдаа үйлчилгээний төвд шинэ салбараа нээлээ.
Шинээр нээгдэж буй Голомт банкны “Сонгинохайрхан” тооцооны төв  нийслэлийн алслагдсан нутаг дэвсгэр болох 21-р хороолол, Зүүн салаа, Ханын материалын оршин суугчдад банкны иж бүрэн үйлчилгээг хүргэх юм.
Ийнхүү нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харилцах, хадгаламж, зээл, картын үйлчилгээ гэх мэт банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг Монгол улсын шилдэг банкны хамт олноос тохилог, тав тухтай орчинд, үйлчилгээний хамгийн өндөр стандартаар хүлээн авах боломж бүрдэж байна.
Голомт банкны “Сонгинохайрхан” тооцооны төв Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо, тролейбусны эцсийн буудлын замын эсрэг талын “Жавхлант” худалдаа үйлчилгээний төвд байрлаж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций сумд болон Улаанбаатар хотын 32-ын тойрогт шинэ салбараа нээгээд удаагүй байгаа Голомт банк энэ жил салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэн тэлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү 21-р хороололд шинэ салбараа амжилттай нээж, тун удахгүй Сэлэнгэ аймагт салбараа нээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж