Хүүхдийн баярыг төв талбайд тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярыг төв талбайд тэмдэглэнэ

Нийслэлийн зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Зам засвар болон автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ямар нэг авто замын хөдөлгөөнийг хаасан жагсаал зохион байгуулахыг түр хоригложээ. Удахгүй болох хүүхдийн баяраар ч мөн замын хөдөлгөөнд саад болсон баярын жагсаал зохион байгуулахгүй байх шийдвэрийг НЗДТГ-аас гаргажээ. Харин Сүхбаатарын талбай, Тусгаар тогтнолын талбай зэрэг хүмүүс олноор цугларах боломжтой газруудад нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгаа гэж албаныхан хэлж байна. Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ болохоос гадна дүүрэг бүр өөрсдийн боломжит талбайдаа хүүхдүүдээ баярлуулах аж. Мөн хүүхдийн баярын өдөр Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн наадам болох юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж