Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатад өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон. Гэвч түүний өмгөөлөгч нь Улсын дээд шүүхэд өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд гомдол гаргасан байна. Иймээс Б.Оюунбатын хэргийг маргааш /V.30/ Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ.
Эргэн сануулахад, Б.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендер будилуулсан, мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ