“Сонгууль 2012”-ын ялалтын хөзөр “Дерик”

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Сонгууль 2012”-ын ялалтын хөзөр “Дерик”

Монголдоо вэб сайт хөгжүүлэлтийн зах зээлд тэргүүлэгч “Содонсолушн” компани нэгэн шинэ бүтээгдэхүүнээ задаллаа. Ганц сарын дараа болох УИХ-ын сонгууль нэр дэвшигчдийн буухиагаар хэдийнэ эхэлсэн энэ үед өрсөлдөгчөө алган дээрээсээ ажиглах алтан боломжийг тэд санал болгож буй нь энэ. “Дерик” хэмээх интернет медиа мониторингийн энэхүү програм нь Монголын мэдээллийн бүхий л цахим хуудсуудад нийтлэгдсэн түм буман материалаас эзнийхээ хүссэн сэдэв, мэдээг цаг алдалгүй, хурдан шуурхай шүүж өгдөг юм. Цаасан хэвлэл хайж цагаа үрэхээ больсон завгүй сонгогчдод хүрч буй мэдээллүүд сонгуулийн ялалтын “бамбар”-ыг хааш нь залж буйг түвэггүй мэдээлэх хамгийн найдвартай түнш болж чадах нь.

“Содонсолушн” компани өдгөө таван насны ойтойгоо золгоод байгаа. Тэд мэдээллийн тэргүүлэгч порталууд болох “News.mn” болон “Time.mn”, “Info.mn, “24tsag.mn”, Монголын уул уурхайн шилдэг компани, эдийн засгийн түүчээ болсон “Оюутолгой” компанийн ”ot.mn“ гээд олон шилдэг бүтээлээрээ хэдийнэ хэрэглэгчдийн итгэлийг даагаад байна.

“Содонсолушн”-ийн залуус вэб мониторингийн энэхүү брэндээ өнгөрсөн таван жилийн турш судалж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн програмаа өлгийдөж авсан юм. Тиймээс л сонгууль ойртсон энэ өдрүүдэд өрсөлдөгч нам, хүчин, нэр дэвшигч тань ямар алхам хийж эхэлснийг цаг, хором алгасалгүй танд мэдээлэх энэ шилдэг програм эрхэм нэр дэвшигч таныг хүлээж байна. Зөвхөн нэр дэвшигчид ч бус хувь хүмүүс, албан байгууллагууд өөрийн болоод өрсөлдөгчдийнхөө PR мэдээллийг “Дерик”-ээр хянуулаад суух боломжтой. Та эл програмыг нээснээс эхлэн, тэрээр таны даалгаврыг автоматаар биелүүлж, “бай”-гаа цаг ямагт таны хяналт дор байлгах болно. Хамгийн чухал нь энэ бүхэн танд баримт, архив болон үлдэх юм.

Сарын дараа эхлэх сонгуульд “Дерик”-ээ хавтсандаа шургуулаад ялах л үлдэж байна.

Холбоо барихыг хүсвэл: info@sodonsolution.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж