Пиво онгойлгогчтой iPhone-ийн гэр

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Пиво онгойлгогчтой iPhone-ийн гэр

1. iBottleOpener

Хатуу резинээр хийгдсэн энэхүү гэр нь ардаа пиво онгойлгох хэсэгтэй.
Ард хэсэг нь резинээр бүрхэгдсэн тул пивоны хөөсөнд гар утсаа гэмтээхээс айх шаардлагагүй. Үнэ 19.95 ам.доллар

2. Opena

Энэхүү пиво онгойлгогчтой гэр нь бусдаасаа илүү шинэлэг дизайнтай ба онгойлгох хэсэг нь гулгаж гарж ирдэг бөгөөд чанарын хувьд ч бөх бөт ажээ. Үнэ 39.95 ам.доллар

3. HeadCase Bottle Opener Case

HeadCase-ийн бүтээл болох энэхүү гэрийн онгойлгох хэсэг нь илүү энгийн бөгөөд шингэний хамгаалалттай ажээ.
Одоогоор Camo /зурган дээр харагдаж байгаагаар/ загвартай худалдаалагдаж байгаа ба удахгүй хар өнгийн болон, NFL-ийн багийн загвартайгаар гарах ажээ. Үнэ 19.95 ам.доллар

4. Intoxicase+

Энэхүү пиво онгойлгогчтой гэр нь бусад гэрүүдээс өвөрмөц дизайнтай ба онгойлгох хэсэг зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн. Хэрэглэгдээгүй үед хураагддаг аж. Үнэ 45 ам.доллар

5. West|280 iOpener

Маш цэвэрхэн загвартай уг пиво онгойлгогчтой гэр нь маш хөнгөхөн. Онгойлгох хэсэг нь гулсаж гарч ирдэг бөгөөд овор хэмжээний хувьд бага зэрэг том ажээ. Үнэ 29.95 ам доллар

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж