“Fashion TV” Э.Туулынх уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Fashion TV” Э.Туулынх уу?

"FASHION" телевизийг “C1”-ийн Зулаа байгуулаагүй, харин Э.Туул ард нь байгаа гэнэ

Монголд "FASHION" телевиз нээгдэж байгаа сургаар ард нь хэн байгаа бол гэх сониуч асуултын хариу нь “C1” телевизийн Зулаа болж байсан нь эндүүрэл байв бололтой. Эх сурвалжийн мэдээллээр бол "Ажигана" группын ерөнхийлөгч Э.Туул ард нь байгаа бололтой. 100 гаран хүний бүрэлдэхүүнтэй нүсэр бүтцээр ажлаа эхэлж, барууны болон Монголын нэртэй дизайнар, моделиудаар зөвлөх багаа бүрдүүлж, Монголын шилдэг видео студийн мэргэжилтнүүдээр зэвсэглэсэн гэх "FASHION" телевиз нээлтээ дээд зиндааны хүрээнд, гадаад дотоодын олон зочидтой сүр дуулиантай хийхээр болсон гэнэ. Хонг конг, Тайван, Сингапур зэрэг улсад цацалтаа хийх Монголын "FASHION" телевиз таны үздэг кабелийн сувгаар цацагдахыг хүлээх л үлдэж байх шиг байна. http://www.facebook.com/ хаяган дээр санал хүсэлтээ авч эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж