Португалийн шигшээ баг Нидерланд, Герман, Данийн хамт “Евро-2012”-ын “Үхлийн” хэсгийг бүрдүүлж байгаа. “Европын бразилчууд” эхний тоглолтоо зургадугаар сарын 10-нд Львов хотод немцүүдийн эсрэг хийнэ. Португалийн шигшээ багийн лидер Криштиану Роналду хүчирхэг өрсөлдөгчөө ялж чадна хэмээн ярьжээ. Тэрбээр “Манай дасгалжуулагч юу хийхээ сайн мэддэг. Бидэнд Германыг буулган авах тактик зохиоход хангалттай хугацаа бий” хэмээсэн. Тэд 2006 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт, 2008 оны ЕАШТ-ий дунд шөвөшт германчуудад дийлдэж байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин