“Шарын гол” компанийн Шарын голын нүүрсний ордын шинэ ам нээх техник эдийн засаглалын үндэслэлийг Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцэн баталжээ. Үүнийг тус компанийн удирдлагууд олборлолтоо нэмэх, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж үзсэн байна. “Шарын гол” компани өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржид хувьцаа гарган 18,3 тэрбум төгрөгөө тоног төхөөрөмжөө шинэчлэх, уурхайн ам нээхэд зарцуулах аж. Тус компани төвийн бүсийн хойд нутгийн хот суурин газрыг эрчим хүчний эх үүсвэр болох нүүрсээр хангах, улмаар нүүрс экспортлогч компани болох зорилт тавин ажиллаж байна хэмээн mminfo.mn сайтад мэдээлжээ.
Э.САР