Хүн амины хэргийн сэжигтэн амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Хүн амины хэргийн сэжигтэн амиа хорложээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хороонд тавдугаар сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа байсан 15 настай охины хоолойг хэрчиж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэрэг үйлдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгаад түүний хамаатных нь ах буюу аавынх нь төрсөн дүүг хэмээн сэжиглэн шалгажээ. Гэтэл сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зугатааж, амиа хорлон нас барсан байна. Тэрбээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байна.

                                    Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж