Төв аймагт ХАА-н тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Төв аймагт ХАА-н тооллого эхэллээ

Монгол Улсад анх удаа хөдөө аж ахуйн тооллогыг хийж байгаа. Энэ сарын 25-нд тооллогын нээлт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Уг тооллогоор газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хамрагдана. Мал аж ахуйн хувьд өнгөрсөн оны мал тооллогод бүртгэгдсэн өрхийн гуч гаруй хувийг түүврийн аргаар тооллогод хамруулах юм байна. Энэ ажлын хүрээнд Төв аймагт 27 суманд 137 тоологч ажиллахаар ажлаа эхэллээ. Энэ удаагийн тооллог нь мэдээллийг цуглуулах хосолмол аргыг ашиглана. Аймгийн хэмжээнд газар тариалан, ой, ан агнуурын аж ахуйн нэгж, байгууллага тооллогод нэг бүрчлэн хамрагдаж, харин МАА эрхэлж буй өрх 13.9 мянган мал бүхий иргэд, малдчдын 33.0 хувь буюу  4.5 мянган өрх нь тооллогод хамрагдах юм. Төв аймаг анхныхаа тооллогоо Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Атрын шим” ХК-аас эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос ХАА-н анхны тооллогыг улс орон даяар энэ сарын 25-наас ирэх сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж явуулна. Монгол Улсад анх удаа явагдаж буй энэ томоохон хэмжээний тооллого, судалгаанд ХАА эрхлэгчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 Г.Хишигсүрэн /Төв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж