Хамас шинэ удирдагчаа сонгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Хамас шинэ удирдагчаа сонгоно

Газын зурваст хяналтаа тогтоосон исламын цэргийн Хамас бүлэглэл ирэх сард сонгууль явуулж, шинэ удирдагчаа сонгоно гэж тус намын төлөөлөгч мэдэгдсэн гэнэ. Олон улсын хамтын нийгэмлэгүүдээс тавьсан хоригийг эцэс болгохын тулд Хамас Израйлийн эсрэг хүчирхийлэл, халдлага явуулахгүй бас улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Хамас бүлэглэл болон Палестины Фатах намын хоорондох цуст мөргөлдөөний дараа 2007 онд Хамас Газын зурваст хяналтаа тогтоосон юм. Хамас бүлэглэлийн төлөөлөгч сонгуулийн үр дүнг ирэх зургадугаар сарын эхээр зарлаж, шинэ удирдагчаа нэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Хамасын улс төрийн бодлогыг тодорхойлох удирдагчийг бүлэглэлийн гишүүдийн дундаас нууц санал хураалтаар сонгох юм байна. Израйлийн эсрэг олон жил зэвсэгт халдлага явуулж ирсэн Хамас бүлэглэл тэр үйлдлээ Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх цорын гарц арга хэмээн тайлбарлаж байв. Хамас бүлэглэлийн нөлөө бүхий Шура консулаас ирээдүйн удирдагчийг сонгох юм байна. Хамасын удирдагчийг сонгох дөрвөн жил тутам болдог сонгууль Газын зурвас болон Йорданы баруун эрэгт болох гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж