”Говь”-ийн ”6 сарын 1” бэлэгтэй худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

”Говь”-ийн ”6 сарын 1” бэлэгтэй худалдаа эхэллээ

“Говь” ХК-иас эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан бэлэгтэй худалдаагаа зарлалаа. Байгалийн гаралтай торгомсог зөөлөн, илчлэг д

улаан түүхий эд болох Монгол ямааны 100% ноолуураар урласан хүүхдийн хувцасны коллекциос 50.000₮-ийн мөнгөн дүнгээс дээш хийсэн худалдан авалт бүрд амттан дүүрэн багц бэлгийг таны хүүхдэд бэлэглэх юм.

Бэлэгтэй худалдаа 05.26-наас 06.01-ний өдрийг дуустал Говь Үйлдвэрийн Дэргэдэх Төв Дэлгүүр дээр явагдана. Хүүхдийн тань өхөөрдөм төрхийг чимэх баярын дэгжин гангараагаа авахын зэрэгцээ бэлэг дагуулах худалдаа ердөө 7 хоног үргэлжлэх тул яараарай. 
Хүүхдийн арьс нь өөрөө маш эмзэг, булбарай байдаг бөгөөд ноолууран хувцас хүүхдийн биед элдэв сөрөг нөлөө, харшлыг үүсгэдэггүй гэдгээрээ хэрэглээний хувьд илүү онцгой байдаг. Энхрий үрсийн тань өсөж торних тав тухтай орчныг бүрдүүлэх гол хэрэглээ хувцас, эдлэлийн жинхэнэ шилдэг сонголт байж чадна гэдэгт итгэлтэй байна.

GOBI KIDS MODEL SEARCH FW’12

 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн танилцуулга:
“Говь” ХК бяцхан хэрэглэгчиддээ зориулан цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эко үйлдвэрлэл бүхий хүүхдийн 100% ноолууран хувцсыг үйлдвэрлэн гаргадаг бөгөөд 2012 оны намар, өвлийн хүүхдийн хувцасны коллекцийн каталогны зураг авалтанд оролцох бяцхан моделиудаа шалгаруулах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг эцэг, эх, хүүхдүүддээ дуулгахад таатай байна. Таны хонгор үр тань хувцас загварын тайзнаа гялалзаж хүүхэд ахуй цагийнхаа дурсамж дүүрэн нэгэн түүхийг бичих боломжыг бүү алдаарай. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа инээд хөөр бэлэглэж хамтран ажиллахдаа бид баяртай байх болно. 
Жич: Шалгаруулалтад 4-13 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг хүлээн авч бүртгэнэ. 
Шалгаруулах үйл ажиллагаа: 
I шат
2012.05.26-наас эхлэн 06.01-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд үдшийн 17:00-с 20:00 цагийн хооронд Говь Үйлдвэрийн Дэргэдэх Төв дэлгүүр дээрээ шалгаруулалтад оролцох хүүхдүүдийг бүртгэж, тусгайлан зассан тайзан дээр фото зургийг авна. Мөн та хүүхдийнхээ ганцаараа авахуулсан зургийг овог нэр, холбогдох мэдээллийн хамтаар marketing@gobi.mn хаягаар бидэнд ирүүлэх боломжтой бөгөөд зургийн чанар dpi300 байх шаардлагатайг анхаарна уу.
II шат
Шалгаруулалтын нэгдүгээр шатанд бүртгүүлэн, зургаа авахуулсан мөн мэйл хаягаар ирүүлсэн зургийн чанар шаардлагад тэнцсэн хүүхдүүдийн фото зургийг “Говь” ХК-ийн албан ёсны FACEBOOK хуудсанд байрлуулан хамгийн их LIKE авсан хүүхдүүдийг шалгаруулах болно.
III шат
Хүмүүсээс хамгийн өндөр тоогоор LIKE авсан эхний 30 оролцогчоос хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүд хэлэлцэн зураг тус бүр дээр санал хураах замаар 2012 оны намар, өвлийн хүүхдийн хувцасны коллекцийг сурталчилах бяцхан моделиудыг шалгаруулан мэдээллэнэ. 

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Үйлдвэрчний гудамж 
Говь Үйлдвэрийн Дэргэдэх Төв дэлгүүр

Холбоо барих: 343395, 343677
И-мэйл: marketing@gobi.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж