Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ

Монголбанкнаас өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж буй талаараа мэдээллээ. Тус банкнаас 10 хувь байсан бодлогын хүүгээ 11 хувь болгож нэг пунктээр нэмж байгаа аж. Инфляцийн төвшин өнгөрсөн сарынхтай харьцуулбал 11 хувь, жилийн хувьд 8,0 хувь өсч байгаа учир ийм арга хэмжээ авч байна гэж мэдэгдлээ. Хэрвээ бодлогын хүүг нэмэхгүй бол 2008 оны сүүлч, 2009 оны эхээр инфляци 34 хувьд хүрч байсан шиг нөхцөл байдал үүсч, иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлнө гэж төв банкныхан үзсэн байна. Ийнхүү инфляци өсөхөд нийт иргэдэд 70 мянган төгрөг тараасан болон төсвийн байгууллагынхны цалинг нэмэхээр амласан нь нөлөөлж байна гэж тэд үзэж байгаа аж.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж